Өнөөдөр ирэх сарынхаа хүнсийг авахаар бага дүүтэй хамт заншил ёсоор Дэнжийн 1000-ын хүнсний зах орвоо. Хүнсээ ихэнхийг нь цуглуулж машинд хийчээд буцаж ороод Өгөөжийн нарийн боов зардаг лангуунаас Жимст авахаар зогсч байсан чинь нэг хүүхэд ирснээ худалдагч руу нь нээх хөөрхнөөр “Сайн уу” гэж байна, худалдагч махлаг шар охин харин нэлээн янзгүйхэн “сайн” гэжийнэ, би нэг их сайн анзаарсан ч үгүй. Тэгээд нэг доошоо харсан чинь нөгөө хүүхэд чинь лангуун дээр өрөөд давхарлаад тавьчихсан олон талх, гурилан боовыг амтархан харж байна, ямар өрөвдөлтөй нүд вэ! Хүү 6-7той л байх, туранхай биедээ томдонгуй гандсан хүрэн цамцтай (гадаа хүйтэн байсан), хаанаас ч юм нэг уут олоод барьчихаж, урт гэгчийн дэрвийсэн сормуустай гэнэхэн нүдээр надаас ямар нэг юм горьдсон янзтай анивчин, инээмсэглэн харах аж. Хөөрхий дөө тэр нүдийг нь ээ, чааваас даа өлсч л байгаа шинжтэй. Гуйлгачин гэмээргүй цэвэрхэн хөөрхөн хүүхэд юм, би худалдагчаас “энэ юун хүүхэв вэ” гээд асуучихлаа. Гүйлгачин хүүхэд эсэхийг нь мэдэх санаатай л асуусан, тийм амьдралтай хүүхэд бол ганц талх ч болов аваад өгөх санаатай. Гэтэл худалдагч мальтгар шар охин “яваач чи!” гээд хашгирчихсан, хүү ч год гээд л гүйгээд явчихсан. Би ч “хүүе чи яаж байгаан бэ, гуйлгачин хүүхэд юмуу” гэхэд “тийн харин” гэж байна. Би ууртайгаар нэг талх аваад хүүгийн эрэлд гарлаа, “энэ хавиар л явж байгаа” гэж мальтгар шар охин хэлсэн тул би хүүг олно гэдэгтээ нэлээн итгэлтэй аваад л байв. 2-3 том заалыг нь 2 тойроод хүүг олж чадсангүй, өрөвдөлтөй, горьдсон нүдийг нь бодсоор л яваад байлаа. Хүү олдоогүй, газрын гаваар орцым шиг л алга болчихсон. Би талх авах гэж үсрээл 25-30 секунд болсон байх, тэр хооронд хүү хаашаа ч юм алга болчихсон.
Гараад дүүдээ яриад ахиад хайсан, хүү олдоогүй. Ууттай талхаа аваад харьсан, замдаа сэтгэл үймрээд, уйлан алдаал хэхэ. Дараа нь ээж дээр очиж яриад зөндөө уйлсан, гуйлгачин хүмүүс өлсгөж зовоохоор хүүхэд төрүүлдэг юм байх даа. Адгуусны зөнгөөр эвцэлдээд үржээд байх юм, адгийн новшнууд чинь! Тэр хүүхдийн нүд, одоо ч санаанаас гарахгүй нь. Ээж “тэр хүний л хувь тавилан энэ байх” гэж хэлсэн, ямар гээчийн хөгийн хувь тавилан нь тэр вэ! Новш гэж, бүр сонин царайлаад л байж байна. Хүмүүс амьдралын боломж муутай бол хүүхэд төрүүлдэггүй ч болоосой. Гудамжны хүмүүсийн үржих чадварыг нь хязгаарлах ч юмуу нэг тийм юм хийгээсэй бодлогоор… Хэнд ч гэм хийгээгүй хүүхдүүд ингэж өлсөөд явж байна гэхээр бүр хэцүү санагдаад. Зайлуул би нээрээ майр стресстэж байгаам байх даа хэхэ. Тэхдээ л…
Блогийн нүүр » Хүүхэд...
2009-10-24 17:33:25


Сэтгэгдэлүүд:
Гудамжны хүмүүсийг барьж аваад тариа хийчдэг бол амар юмаа тэ. Хүний эрх гээл бөөн юм болох байх даа
Punkie: Хүүхэд зовоож байгаа новшнууд бол хүний эрх гэж ярих эрхгүй тэ? Майр үзэн ядаад байнаа тэр хүүхдийн эцэг эхийг!
эмзэг дэлбээ бээ яасс
Чимгээ: бодохоор арай л эмгэнэлтэй...
P.S: би гудамжнаас нэг гөлөг олоод, гэртээ оруулаад, угаагаад, хооллоод. тэгсэн нөгөө тэнэг нь надаас айгаад, гадаа гаргасан чинь зугатаад алга болцон ш д. манайд гэхдээ хоёр, гурав хоносон байхаа. өвөл, майр өрөвдөлтэй харагдаад байсын.
Хари тийм ээ бурхан минь гэж... хэний ч буруу юм байгаан бүү мэд, ямартай ч гэсэн ийм л байна... би бол эцэг эхийн л буруу гэх байна
Наригил: харин тийм ээ
Сэтгэгдэл үлдээх: