2009-10-19 13:54:58
Саяхан салсан найз залуудаа л хэзээ ч юм бичиж байсан юм шиг байна, өшдөр олоод инээд хүрээд оруулчлаа :P .
Унтъя доо, цаг шөнийн 2.39 гэнэ үү!
Удаан хүлээсэн киногоо уйлж байгаад үзэв би энд
Уусан балга архиндаа ухаангүй согтоод
Угаартаж үхэлгүй хоносон байх болтугай чи тэнд!


Сэтгэгдэлүүд:
сүүлийн хоёр мөр нь, инээдтэй ч юм шиг, хэхэ
Горзоок: яагаад сорри гэж? надаа лав сайхан л байна гсссс
hunii salsanii tuhai unshaad ineed hurdeg bnshdee nugel bga da tee
Ижэ чэнь яаж байна?
zarim ni buruu harj seruun hevteel. tulhuur tsoij dugrahaar nudee aniad l . . .
Ижий яагаачгүй, хагалгаа нь хойшлогдсон.
Болорка: хэхэ надаа ч инээдтэй л байна лол
Hawks: би майр үнэнчээр хүлээдэг байсан ш дээ, согтуу далийж явж байгаад хүн амьтанд дээрэлхүүлчихвий этэр гэж санаа зовоол, байна байна залгаал этэр хэхэ
Лунамаа Чи надаа нөгөө Зайсангын модны зураг хийсэн холбоосоо зурвасдчихаач. Хааяадаа тэр моды хармаар санагдаад байдын
Галдан: Пий, ямаро муу амтайм! Хэхэ тэр чинь хаана байдаг билээ золиг гэж, за ухаатaхъя
Зуухаа тойрсон зутарсан олон маамуутай болно доо. Таяр
Ухаал сууна уу
Зуух: яг ш дээ, яг ш дээ!!!
Ерөөлөөр болог ээ хэхэ
Зуух: ваа хаха дуртайгаараа чи өөрөө өөрийгөө тойруулсан олон үртэй болно доо хи хи
Xoxotushka: Наадхыг чинъ Галдан гэдэггүйм, Зуух гэдгийн хи хи ход ход
Хэлтэрхий: Харин тий
Xereep: юун 48? Хэний 48 дахь нь юм бэ чи лол
Эсүүл сарны хир байдаггүй юу
Хэлтэрхий: хахаха энийг бичсэн хүн эмэгтэй юм байна этэр гээч
Аавгүй бол тэтгэмж гэж бөөн цаас
Шинээр төрсөн хүүхэд бүрт 100-н цаас
Ёоёо эмэгтэй болсон бол баллахгүй юу.
Хүйсээ солих уу хүүхдээ
15 уу
2009-10-20 21:57:41
Жирэмсний тест нь цус эсвэл шээсэнд зөвхөн жирэмсэн үед илэрдэг нэгэн төрлийн гормоныг илрүүлэх замаар эмэгтэй жирмсэн эсэхийг тогтоодог. Энэхүү гормоныг жирэмсний гормон буюу шинжлэх ухааны нэрээр хорионы гонадотропин /chorionic gonadotropin/ хэмээн нэрлэдэг.
Энэхүү жирэмсний гормон нь үр тотсон эс умайн хананд шигдэн байршсан үеэс эхлэн ялгарч эхэлдэг. Энэхүү гормоны хэмжээ нь үр тогтсоноос буюу жирэмсэлсэнээс хойш хоног ирэх бүр улам ихсэж байдаг.
Шээсэнд үзэх жирэмсний тест болоод цусанд үзэх жирэмсний тест юугаараа ялгаатай вэ? Аль нь дээр вэ?
Хоёр төрлийн жирэмсний тест байдаг ба нэг нь цусанд нөгөө нь шээсэнд жирэмсний гормоныг илрүүлдэг. Шээсэнд шинжлэх тестийг ихэвчлэн гэрийн нөхцөлд хэрэглэх ба цусанд хийгдэх шинжилгээг эмчид очид хийлгэнэ.
Сүүлийн үед эмэгтэйчүүд шээсэнд хийгдэх жирэмсний тест буюу гэрээр хэрэглэх жирэмсний тестийг ихээр хэрэглэх болсон. Энэ нь харьцангуй хямд, хэрэглэхэд хялбар бөгөөд таны хувийн нууц өөрт тань үлдэнэ. Шээсэнд хийгдэх шинжилгээ нь таныг жирэмсэн эсэхийг өндгөн эс өндгөвчөөс гадагшилснаас /ovulation/ хойш хоёр долоо хоногийн дараагаар хэлэх чадвартай.
Хэрэв шээсэнд үзэх тестээр жирэмсэн хэмээн гарсан тохиолдолд эмчил хандах хэрэгтэй бөгөөд эмч танд таны цусанд үзэх илүү мэдрэг шинжилгээ болоод үтрээний үзлэгийг хамтруулан хийж жирэмсэн эсэхийг тань илүү баталгаатай оношилно. Түүний үэрэгцээ таны шаардлагаас хамаараад тохирох зөвөлгөө болон цаашдын үзлэг хяналтийг хамтран төлөвлөх бөгөөд энэ нь та хүүхдээ эрүүл чийрэг тээж, төрүүлэхэд маш чухал.
Эмч нар ихэвчлэн цусанд үзэх 2 төрлийн тестээс сонгон хэрэглэнэ. Цусанд хийгдэх шинжилгээ нь хорионы гонадотропиныг шээсэнд хийгдэх шинжилгээнээс эрт илрүүлэх чадвартай. Цусанд хийгдэх шинжилгээ нь өндгөн эс өндөвчөөс гадагшилсанаас хойш 6-8 хоногийн дараа жирэмсний гормоныг илрүүлэх чадвартай.
1. Цусанд хийгдэх тоон шинжилгээ буюу өөрөөр хорионы гонадотропины бета шинжилгээ нь цусанд агуулагдах уг гормоны нарийн хэмжээг тоон үзүүлэлтээр гаргана. Тиймээс энэхүү арга нь цусанд буй маш бага хэмжээний жирэмсний гормоныг хүртэл илрүүлэх чадвартай.
2. Цусанд хийгдэх чанарын шинжилгээний арга хорионы гонадотропин гормон байгаа эсвэл үгүйг илрүүлнэ. Энэхүү шинжилгээ нь гормон байна болон байхгүй гэсэн үр дүнг өгдөг тиймээс мэдрэмжийн хувьд шээсэнд хийгдэх шинжилгээтэй адил.
Шээсэнд хийгдэх шинжилгээг хэрхэн хийх вэ?
Нэлээд олон төрлийн гэрээр хийх боломжтой тестүүд байдаг. Үнийн хувьд хаана хийгдсэн, хайрцагандаа хичнээн тест агуулсан зэрэгээс хамаараад харилцан адилгүй үнэтэй.
Ихэнх тестүүд эмэгтэйг шээсээ саванд авч тестийг түүнд дүрэх эсвэл дотор нь хийх эсвэл зарим нэг тест шээснээс тодорхой хэмжээг авч тестний тусгай агуулах хэсэгт хийх зэрэгийг шаарддаг. Үүний дараагаар тодорхой хугацаанд хүлээх хэрэгтэй бөгөөд хэдэн минут хүлээх нь тест бүрт харилцан адилгүй үаагдсан байдаг. Нэгэнт өөр үйлдвэрүүдэд хийгдсэн тестүүд хоорондоо харилцан адилгүй тул хэрэглэж буй тестийнхаа зааврын сайтар уншиж түүнийг дагах хэрэгтэй.
Эцэст нь тестийн “үр дүн цонхон”-д хариуг харна. Хэрэв зураас эсвэл нэмэх тэмдэг дүрс гарвал та жирэмсэн байна гэсэн үг. Ихэнхи тестүүд нь мөн хяналтийн илтгэгчтэй байдаг. Энэхүү зураас эсвэл нэмэн тэмдэг нь уг тест ажиллаж байгаа эсэхийг заана. Хэрэв энэхүү хяналтийн илтгэгч зураасууд гарч ирээгүй тохиолдолд тест зөв хийгдээгүй буюу тест ажиллаагүй гэсэн үг юм.
Ихэнхи жирэмсний тест ямар ч үр дүнтэй гарсан байсан таныг тодорхой хугацааны дараагаар тестийг давтан хийхийг санал болгодог. Нэг удаа илэрсэн байхгүй хэмээсэн үр дүн /ялангуяа биений юм ирээгүй саатсан даруйд хийгдсэн тохиолдолд/ таныг жирэмсэн биш хэмээн баталгаатай хэлэх боломжгүй. Тиймээс жирэмсний шинжилгээг ямар ч үр дүн гарсан бай тодорхой хугацааны дараа давтан хийх нь давуу талтай.
Гэрээр хийгдэх шинжилгээнүүд хир үр дүнтэй вэ?
Эдгээр тестүүд нэлээд мэдрэг чадвартай байдаг. Гэхдээ энэхүү мэдрэг байдал нь нэлээд зүйлсээс шалтгаална.
* Таны хэрхэн хэрэглэдгээс – тесттэй хамт ирсэн зааврын нарын дагаж мөн хэрэглэж болох хугацаа дуусаагүй байгааг нягтлан шалгах хэрэгтэй.
* Хэзээ хэрэглэснээс – шээсэнд агуулагдах хорионы гонадотропин буюу жирэмсний гормоны хэмжээ өдөр өдөрөөр ихсэж байдаг. Тиймээс сарын тэмдэг ирээгүй эхний өдрүүдэд шинжилгээг хийх нь уг тест гормоныг илрүүлэхэд хэцүү байх болно. Тийм учраас сарын тэмдэг саатсанаас хойш нэг долоо хоног орчим дараагаар шинжилгээг хийх нь шинжилгээний хариу илүү мэдрэг үнэн зөв байх магадлалын ихэсгэнэ.
* Аль үйлдвэрийн тест вэ гэдгээс – зарим үйлдвэрийн тестүүд бусадтайгаа харьцуулахад илүү мэдрэг байдаг өөрөөр хэлбэл тэд багахан хэмжээний гормоныг ч илрүүлэх чадвартай буюу бусадтайгаа харьцуулахад эрт хугацаанд үнэн зөв хариуг өгөх чадвартай байдаг.
Сарын тэмдэг ирэлгүй хоцросноос хэдэн хоногийн дараагаар жирэмсний гэрээр хэрэглэх тестийг хэрэглэж болох болоод үнэн зөв үр дүн авах боломжтой вэ?
Олон тестүүд сарын тэмдэг ирээгүй эхний өдөрт танд 99% мэдрэг үнэн зөв хариу өгөхийг амалдаг боловч судалгаанаас харахад ихэнхи тестүүд энэхүү эрт хугацаанд гормоныг ийнхүү илрүүлэх чадвар байдаггүй. 2004 онд 18 өөр үйлдвэрийн тестэд судалгаа хийхэд зөвхөн нэг нь бага хэмжээний гормоныг үр дүнтэй давтан илрүүлж байсан байна. Энэ тест нь First Response, Early Result Pregnancy Test (http://www.firstresponse.com) гэдэг нэртэй юм байна. Бусад тестүүд шинжилгээний 85%-д гормоныг илрүүлж чадаагүй байна. Ихэнхи тест нь сарын тэмдэг ирээгүйгээс долоо хоногийн дараа илүү баталгаатай үнэн зөв үр дүнг өгч байсан байна.
Жирэмсний тестийг хэзээ хийснээр үнэн зөв үр дүн авах нь нэлээд зүйлсээс шалтгаална:
* Өндгөн эс өндгөвчнөөс гадагшилан гарсанаас /ovulation/ хэдий хугацааны дараа үр тогтсон өндгөн эс /fertilized egg/ умайд шиндэх /implant/ вэ гэдгээс. Жирэмсний тест нь жирэмсний гормон буюу хорионы гонадотропин гормоныг илрүүлэх бөгөөд энэхүү гормон нь үр тогтсон өндгөн эс умайн хананд шиндэн байрласан үеэс л ялгардаг. Эмэгтэй бүрт энэхүү өндгөн эс шигдэх байрлах хугацаа харилцан адилгүй байдагаас үарим эмэгтэйд сарын тэмдэг нэг өдөрөөр хоцорход үнэн зөв үр дүн өгөх боловч зарим эмэгтэй чадахгүй.
* Хэрхэн хэрэглэснээс – тестийн зааврийг нарийвчлан сахиж, хэрэглэгдэж болох хугацаа дууссан эсэхийг шалгах.
* Хэзээ хэрэглэснээс – жирэмсний гормоны хэмжээ өдөр ирэх бүр ихсэж байдаг. Тийм учираас шинжилгээг эрт хийх тусам гормоны хэмжээ бага байж илрүүлэлт нь хэцүү байх буюу буруу үр дүн авах боломжтой. Хэрэв биений юм ирэлгүй саатсанаас хойш нэг долоо хоног хүлээвэл илүү мэдрэг үнэн зөв үр дүн авах боломжтой. Түүний зэрэгцээ өглөө хамгийн түрүүнд тестийг хийвэл үр дүнг дээшлүүлнэ.
* Хэн хэрэглэж буйгаас – жирэмсний гормоны хэмжээ эмэгтэй бүрт харилцан адилгүй хэмжээтэй байна. Тиймээс зарим эмэгтэй эрт үед зөв хариу авах боловч зарим эмэгтэй харьцангуй хожуу үнэн зөв үр дүн авна.
* Тест хаана үйлдвэрлэгдсэнээс – зарим үйлдвэрийн тест бусдаасаа харьцагуйгээр илүү мэдрэг байдаг.
Би шээсэндээ гэрээрээ тест хийсэн жирэмсэн биш гарсан. Тэгсэн хэдий ч би жирэмсэн байх магадлалтай юу?
Тийм. Тийм учраас ихэнхи тест эхний тестээс хойш хэдэн өдөр буюу долоо хоногийн дараагаар шинжилгээг давтан хийхийг зөвлөдөг.
Дээр дурьдагдсан шалтгаануудын улмаас эхний тест буруу үр дүн өгсөн байх магадлалтай. Тийм учираас жирэмсний тестийг эхний удаа хийснээс хойш нэг долоо хоногийн дараагаар давтан хийх хэрэгтэй. Хэрэв та эдгээр тестийн хариунд итгэхгүй буюу буруу үр дүн өгч байна гэж үзэж байгаа бол эмчид хандах хэрэгтэй.
Өөр яман нэгэн зүйлс шинжилгээний хариунд нөлөөлөх үү?
Жирэмснээс хамгаалах эмүүд болоод антибиотек зэрэг ихэнхи эмийн зүйлс шинжилгээний хариунд нөлөө байхгүй. Гэхдээ жирэмсний гормоны найрлага бүхий эмийн бэлдмэл хэрэглэж буй тохиолдолд жирэмсэн байна гэсэн буруу үр дүнг өгч болно. Хэрэв ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж буй тохиолдолд эмчээсээ шинжилгээг хийхийн урьтаар ямар нэгэн нөлөөлөл байгаа эсэхийг асууж зөвөлгөө аваарай.
ГЭНЭЭ ШАЛГААРАЙ
Юмыг яаж мэдэх үү хэрэг болно чи мэнь.
Биений хир саатах үед өнөөх заахынхаа олж хийсэн юмыг сандчиж барин блогоосоо ухаж суух бий дээ.
Тэр цагт би амьд ахул нэг дурсчаарай
Сэтгэгдэл үлдээх: