Мамагаа өнөөдөр эмнэлэгт хүргэж өгсөн. Даваа гаригт мэс засалд орно, таныгаа зөндөө өрөвдөөд уйлмаар байна, гэхдээ уйлахгүй ээ. Гайхагдсан гоо бүсгүйн амьдрал яагаад өөр шиг нь сайхан байж болоогүйм бол, яагаад миний ээж ийм амьдралыг туулах ёстой гэж... хувь тавиланг нь хараан зүхээд баршгүй, новш! Би ер нь таныхаа сэтгэлийг зовоож л байснаас биш баярлуулж байсан нь тоотой мэт санагдаад, нэг л guilty мэдрэмж төрөөд байхын, яагаад энэ вэ?
Дандаа л дураараа зүтгээд, өөрийнхөөрөө дайраад ль, эргээд санахад та минь их хатуу ээж минь санагддаг ч үргэлж л би таныгаа дийлсээр иржээ. Мэдэхгүйм даа, хамгийн хэцүү үед нь танаасаа зугатаад л, би ч өөдгүй охин... гол нь таны шаналахыг харахыг хүсээгүйдээ л тэр! За мэдэхгүй ээ, гар салгалаад уйлмаар болоодына, гарлаа
Блогийн нүүр » Мамагаа бодохоор зүрх сонин болоодына...
2009-10-16 12:58:53


Сэтгэгдэлүүд:
бусад үед нь дураараа дургиж, дийлчээл нэг л их байссан стүүпээд өчүүхээн амьтад өөрсдийгөө нээх ТОМоор төсөөлцөн
2 хоногийн өмнө би аавыг үхчиж гэж зүүдэлсэн, аавтайгаа хамт баймаар байнаштээ ээжээ гээл би уйлаал уйлаал, тэр үед зүүдэндээ юм мөртлөө л аймааар мэдрэмж мэдрэгдсэн.
сэрсний дараа хүртэл яг үнэн юм шиг санагдаад, орондоо баахан уйлав.
ээжид чинь эрүүл энхийг хүсье. хажууд нь байгаарай
Нүднээс далд ганцхан ижий минь л намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал
Ээж минь л ганцаар миний дууг танина байх даа
Хүслээс гажууд тавиланд төөрч будилж явахад минь
Хүүгээ яаж явааг зөнгөөрөө тааж мэдэрнэ
Нүгэлт санаандгүй алдаанд минь харуусаад
Нүдэндээ багтахгүй нулимс нь урсаж мэлмэрнэ
Нэг л өдрийн наран надад халтар харагдаад
Нэхэл хатуу хорвоо ижийг минь аваад одно
Цэцгийн шүүдэр хүртэл настай байдгийг анзаарч
Цэн цэнгийн нулимс нь үнэтэй байдгийг мэдэрнэ
Сүүлчийн ганц амьсгалаа цэцгэнд шингээж та орхиод
Сүүгээр намайг дэлхийдээ даатган өөрөө одох вий дээ
Буцааж нэхэхгүй хайраа ганцхан тийш нь асгачихаад
Бухимдах ч үгүй харамсах ч үгүй орчлонгоос одчих вий дээ ээж минь
Аргал түүж явсан мөр нь үл олдоно
Араг үүрсэн дүр нь нүдэнд хоосон үзэгдээд
Ээжийн минь үглэх тэртээ цагаан аялгуу
Эргээд хэзээ ч олдохгүй уянга болж нэхэгдэнэ
Өнгөт цагаан саран таныг тэгэхэд нэхээд
Өрхний заадсаар хоймор тэмтрэн аялна
Намайг тэвэрсэн зураг тань нүдэнд үзэгдээд
Өвлийн шөнө ижий минь даарч суух шиг болно
Нутгийн нэг чулууг ижийхээ оронд босгоод
Нулимстай нүдээр хорвоог ажихийн цагт
Ганцаардахын уйтай барьцгүй орчлонг мэдрээд
Гантиг чулуу түшээд уйлж зогсох вий дээ
Монголын бүх сайхан ээж нарт...
ээж нь илааршина аа, би хүсэж байна.
ээжид нь хамгийн сайхныг хүсье...
Өвлийн эмээ: Хэхэ баярлалаа, ээжийн бие нь одоо маш сайн байгаа, урьдын адил "зарчимч ээж" болчихсон чангалж байгаа
Сэтгэгдэл үлдээх: