2009-01-08 13:59:05
Ээ тэнгэр минь ойрдоо юу ч болоод байгаан бүү мэд ээ, тэнгэрт ниргүүлмэр гэж лол.Бөөн л бужигнаан, хаа сайгүй… Бага дүү дипломоо хамгаалаад сургуулиа төгсөж ч байх шиг кэкэ. За ямар ч гэсэн ажил бол асар их, өөрийн борлуулалт + маркетинг тэгээд дээр нь чадахгүйм байж вэбмастерийн ажил :P . Одоо бүр нэг туслах маань ажлаасаа гэнэт халагдсан өчдөр, хөөрхий минь, би олигтой дарга байсан бол халагдахгүй байсан байх даа гэж бодохоор өрөвдөөд байхын… Борлуулалт одоо бол 100% над дээр иржийнэ… Яанам бэ би гэдэг хүн… Гайгүй хүмүүс хурдхан олдоосой, ажилд авах юмсан. Нээрээ хайгаад хайгаад гайгүйхэн толгой ажилтай хүүхдүүд олдохгүйм даа… Хамаг ажлаа хэдэн биедээ хувааж үүрүүлсээр байтал бидний хэдэн хүн эхнээсээ ядаргаанд оржийх шиг байна. Би лав одоо шөнө унтахаа байсан, шөнө үсрээл 3-4 цаг унтана тэгээл сэрчээл хорвоогийн юмс үзэгдлийг эргэцүүлэн бодож гэвтсээр байгаад үүр цайлгаад тэгээд эргэж нойрмоглох маягтай болоод унтаа сэрүүний завсарт тарчилна. Хараал идээсэй. Маргааш Ачтан орж мэдрэлийн эмчид үзүүлнэ, бас нэг шүд цоороод байгаам шиг эвгүй болчихсон тэрийг үзүүлнэ… Яана даа, шүдний эмч ээ гэж…
"Бөөн л бужигнаан..." цааш унших »
"Бөөн л бужигнаан..." цааш унших »

Юу ч бичих хүсэл алга, хэд хэдэн юм эхлүүлээд боличлоо. Зүгээр л ингээд орхичъё… Өө 12 сарын 31ний шөнө хамаг ааш хөдлөөд ганцаараа тэнээд явж байхдаа авсан нэг зургаа оруулчъя... Нээрээ он солигдоход би өрөөндөө орон дээрээ хэвтэж байсан ш дээ юу ч бодохгүйг хичээгээд, тэхдээ мэдээж бодлууд намайг тайван орхино гэж байхгүй... храаал идээсэй. Өнөөдөр нээрээ Дриймийн зааж өгсөн хүнээр бясалгал хийж сурах талаар яриулна ш дээ. Өө бас түрүүн ажилдаа ирэх замдаа нэг савхин куртка авсан юм байна, бас харшил өгөөд биржийчихсэн нүүрэндээ арьс арчлах нэгсэг юмс... Ямар ч утга алга, ямар нэг юм хэрэглээл 1-2 сар бодоол харшил өгөөд хамаг нүүр биржийчнэ, тэнэг тэнэг! Ийм нүүртэй байснаас байцан нь дээр юм шиг, яджаахад төрсөн өдөр болж 1 насаар хөгшрөх гээд санаагаар унаад байдаг... Бас тэр нэг монс-н урт үстэй сээгси жаал, гэхдээ учраа ололцох шиг болсан өчдөр шөнө мэссэжээр...
Нэг хэсэг ганцаараа байхаар шийдлээ он гаргаад, би яг юу болоод байна вэ яг яах гээд байгаам юу хүсээд байгаам бэ гэдгээ ойлгоход энэ үйлдэл тус болно гэж итгэжийнэ. Сүүлийн үед би нэг л би биш болоод байгаам шиг ээ, нэг бол би хэзээ ч би байгаагүй бөгөөд харин одоо л би болж байгаа байж магадгүй гэсэн тал ч бий… Мэдэхгүйм даа…
Хэн мэдлээ, би ганцаардах дуртай ш дээ тэгээд байж байтэл бүх юм сайн сайхан болчих ч юмуу, яг үнэндээ энэ ч тэнэгийн л найдвар л даа тэхдээ хамаагүй ээ. Бардам гуниг минь байнга л хамтдаа, надад хэзээд үнэнч.
Ямар ч утгагүйм дээ би нээрээ, хөгийн хувирамтгай тэгээд эмзэг тэнэг. Хараал идээсэй намайг, юун ч хурдан мартаж санах ч юм билээ дээ. Худлаа ярьдаг хүнд бол дөнгөж өчигдөрхөн байсан хайр этэр бол ор тас алга болчиж... Күээ нээрээ ямар хурдан хувирдаг сэтгэл гээч нь энэ вэ, яанам бэ би...
Түүнд яг одоо энэ дууг сонсгоод “надтай хамт явах уу” гэж асуумаар байна, хаачих гэж байгаагаа мэдэх юм алга тэхдээ л хаа нэгтээ явах гэж байгаам шиг… Яг л бүдэг гэрэлд өөдөөс чинь хараад инээдийг чинь сонсч байгаам шиг тийм сайхан дуу… Яах гэж чи надтай тааралдав даа, өчнөөн ондоо тэнэгхэн минь…
Түүнийг санаад л байна, хармаар л байна, намайг хараал идээсэй :|
Бодол хөвөрнө. Бодмооргүй л байхад урсаад байх юм, хэрэгтэй хэрэггүй утгатай утгагүй бодлууд. Хэн нэгний тухай бас бус зүйлс. Харц, инээмсэглэл, хүрэх мөч, амт, дурсамж... Хөгжим... Өөр бусад зүйлс… Энийг түүнд даалгавал чадах болуу, яаж чиглүүлбэл зүгээр бол… Тэнгэр ойрд гайгүй дулаан байна… Доллар нээрээ хаданд гарчжээ… Ёоо өрөө ямар хүйтэн байнаа… Энэ хүүхэд яагаад ажилдаа ирэхгүй байна… Тэр гутлыг жаахан хямдрахаар нь авчих юмсан… Ёоо өчдөр тэр нэг тэнэгийн архиар шахах гэж оролдож байгааг ээ… Тэр нэг юм бас юу вэ дээ, мэлхий царайлчаад, яг чамайг би тооч харагдаач… Тэр Night Train-ий дуулж байгаа дууг ээ,
Ойрын хэд хоног ёоолкдоод оо, өдөр өнжихгүй шахам лол. Чухам л шинэжилдээд завгүй хүн гэгэгэ, блогоороо ч орж амжихгүй л байна шүү хэххэ. Хүнүүс бас их л ёоолкдож байгаа сурагтай, enjoy!
Zо зо ганц нэг зураг оруулчий ккккк ;) Тэгээл орсон шинэ жилүүддээ зураг дараал яваад байлаа кэкэкэ, зарим нь ч гайгүй зураг байна зарим нь ч хэрэггүй зургууд ч байна. Нэг нь Оллигийн дарсан зураг шүү, цаанаа л нэг ондоо дарсан зураг байна манийхыг бодуул.
Манайхаан сайхан ёоолкдоорооооойййй !
Чухам чухал багтай кэкэкэ
Хо Чи Минь ахын мавзолей, хүнүүс хэдэн зууг метр урт оочерложийж орж үздийм билээ. Хо Чи Минийхээ цогцсыг занданшуулаад нүүрийг нь будаж байгаад голд нь тавьцан байсан.
Ленин Маркс 2 одоо ч тэнд хүндтэй.
Вьетнамчууд мотоциклоороо юуг ч зөөж чадна, энэ үхрийг ачсаныг нь хараач!

Cаран дээр ганцаараа санаа алдвал алдаад, түс хийтэл инээвэл инээгээд дураараа суугаад 2-3 хархорин уух юмсан. Өө бас болоогүй, халахаараа асаадаг өнөө гайхал тамхи бас байх хэрэгтэй, шурагаас улаан боро 2-3г авчнаа лол. Xуучин бэбигийн зун нэг өгсөн Blue Girl гэсэн наалтыг нь Баагий мангар хуулаад авцан тэнэг цэнхэр гар чийдэнтэй шажгаалкыг хармаалчина,
За тэгээд 11 сарын 27нд Сингагаас гараад мөн өдрийнхөө 17.50д Сайгон буву Хо Чи Минь хотноо буулаа. Сайгон! Олон жил очихыг мөрөөдсөн тэр л хот, кэкэкэ Lover киноны тэр л хот. Онгоцноос харахад нэг том оршуулгын газар шиг л харагдаж байсан, зах хязгаар нь ч харагдахгүйь нэг л олон жижигхэн өнгө өнгийн байшингууд, өндөр барилга цөөхөн… яг л далан давхар шиг харагдаад болддүггүй лол. Хил дээр нь визээ авах байсан болохоор нэлээн удаж байж гарсан, виз нь 25 доллар, аялаж байгаа компанийн урилга, 4х6 зураг 2ш тэгээл мөнгө байсхад авчина. Ачаагаа чирээд гараад очсон, миний нэрийг барьчихсан хүн зогсчийна. Миний жолооч юм гэнэ, нэрээ хэлж байна тэр дор нь мартчлаа, Түн гэсэн үү Дүн гэсэн үү мээдкүү. 