..................

Зөргөөр хөглөрөх навчсыг жишимгүй гишгэлж
Зоргоороо чи дэвсэлсэн сэтгэлдээ хань татна...

Яадаг ч юм билээ дээ...

Сүүлийн үед түүний байгаа байдал нь яагаад ч юм таалагдахаа болиод байхын, бүр заримдаа залхах ч шиг... юм хум ярихаар нь хүчээр инээж этэр, инээхгүй бол, өөрийг нь сонсч байна гэдгээ мэдэгдэхгүй бол гомдоод хошуугаа унжуулчихна... гэцүүм бэ, яг л хүүхэд шиг ...

Tэгсэн хэрнээ түүнгүйгээр байхад хэцүү санагдаад, санаж сэрж этэр... Ингэж дэмий байгаад хүний үрийг хэн ч биш болгох вий ч гэж бодох юм... Солиотой муу синдроом!

Өмнө нь би яаж байгаад байдаг байсын бол, хамгийн удаан үерхсэн рекорд 2.5 жил ш дээ хэхэ гэтэл дөнгөж одоо 1.5 жил болжийж л ингээд байдаг, хайрт минь хоёулаа одоо яанам бэ...

Lips of an Angel...
Чи муу cheating bitch гэж бодвол бодно л биз, тэхдээ би яг ийм байдалд орж байсан, одоо ч тэр тухайгаа санахаар гоё санагддаг... тэр залуу надад одоо хэр нь ч таалагддаг хэхэ. Энэ дууг сонссон чинь аймаар санадаг гэжийшдээ, тэгсэн хэрнээ вавудаа хайртай... За мэдкүй ээ, юу ч болоод байгаан... Энэ дууны үгийг
"Honey why are you calling me so late?
It's kinda hard to talk right now.
Honey why are you so sad? Is everything okay?
I gotta whisper 'cause I can't be too loud

Well, my guy's in the next room
Sometimes I wish he was you
I guess we never really moved on..."
гээд сольчууд жинкэн perfect болох юм шиг санагднаа яджаахад .....
"Lips of an Angel..." цааш унших »
Майр армаанчиг вийкэнд ;)
Зо хагас бүтэн сайнаар бааз руу явж сайхан амарчаад ирсэн вавутайгаа, хос байхын нэг сайхан нь хамтдаа амрах юм болвуу л гэж бодлоо ш дээ, өмнө нь дандаа ажлыхантайгаа юмуу ганцаараа очдог байсан, энэн шиг сайхан байсан нь ховор оо хэхэ. Мань 2 Баасан ахын төрсөн өдрийн хэдэн шоугаа cancel хийгээд (аймаар мурисанд уучлаарай хүнүүсээ кэкэ) ажлаа дуусгаал орой 8 гээл гараад давхицан, хөгжим сонсоол, хөгжим яриал дуулаал этэр явсаар 10 өнгөрөөж очоод амарсан. Өглөө нь цайгаа уучаад ногооны хашаа орж харсан, хөөрхөн ногоонууд ургасан байсан, хавар миний хөлдөхөө дөхөн байж суулгасан хэдэн үр овоо нэг ургаад хэдэн цэцэг гарцан байсан хэхэ. Ирэх хаваp жаахан хашир үзнээ, эрт үрслүүлж этэр. Тэгээл уул руу сайхан алхаад, ёстой сайхан байсан шүү. Тэгээд тэнэг хүмүүсийн хаясан хогийг (архины шил, пивоны шил, бэлэн хоолны сав... Монголчуудын хэрэглээ гэж...) сэтгэл өвдөөд  жаахан цэвэрлээд ээ, нийслэлийн татварын албаныхан амрахаар ирсэн гэсэн, байгаль хамгаалагчаас гуйж гуйж орчихоод явахдаа хогон овоо босгож хаяад явсан байгаам, гахайнууд! Тэгээд зөндөө гоё зураг дараад этэр сайхан л байсан. Бас каяакаар жаахан урссан юм байна, урсах гэнэ биз дээ урсгал сөрөөгүй урссан л юм чинь хаха. Тэгээл армаанчиг оройн хоол этэр гээл... кэкэ...
"Майр армаанчиг вийкэнд ;)" цааш унших »
Гайхамшигт бүтээл "When the day breaks"


Энэ их гоё бүтээл, гайхалтай гэвэл яг таарах байх... 1999 онд Канадын найруулагч Вэнди Тилби бүтээсэн, надад яагаад ч юм их таалагддаг хүүхэлдэй хэхэ. Энэ бүтээлээрээ Оскарын шагналын "Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино" номинацид нэр дэвшсэн ч Александр Петровын найруулсан "Өвгөн тэнгис хоёр" (бас л гайхалтай бүтээл) кинонд ялагдсан байна. За за бла бла гэлгүйгээр сайхан киногоо үзье!

 

Хүлээстэй амьдрал
Хүлээгээд л хүлээгээд л... тэвчээртэйгээр, цаг руу харахгүйг хичээгээд л... ингэж хүлээмээргүй байна, чамайг үзэн яджийна, новшийн залуу минь чи намайг хаяад өгөөчээ!! Хүлээлгэх тусам чинь татагддагтаа өөрийгөө зүхэж байна, эргүү юмаа. Яг хараал хүрснээс зайлахгүй лол.

Нэг сайхан салхинд амраад ирэх төлөвлөгөөтөй өнөө орой, харин бүтэн сайнд ирээд 10 жилийн ангийн хүүгийн хурим... хэн нэгэнтэй 7 жилийн өмнө нэг гэрт ороод 2 хүүхэдтэй болсон ч одоо л хуримаа хийж байдаг, мань л тэр бэрийн оронд байсан бол ээж аль хэдийн салгаад авсан байгаа даа "үнэ хүндгүй байна" гээд л... манайхны хатуу ёс заншил аа гэжь ёс заншлаас илүү эх хүний бардам зан ч юмуу. Зсссс, тэр бусдын амьдрал маньд ямар хамаа, тэхдээ л хэзээ ч гэрлэхгүй дээ. За элийрэх яахав, гол нь энэ амралтын өдрүүдээр л сайхан амарч ирэх хэрэгтэй байна, энэ сүүмийсэн нүдээ зүгээр болгомоор байхын, толинд харахаас дургүй хүрээд байхын, за за угаасаа дуртай ч хардаг байсан биш дээ гахай гэж лол ...
"Хүлээстэй амьдрал" цааш унших »
...

Чиний амьдрал нэгэн сайхан ном гэвэл би гардаг хэсгийг урж орхиорой... Ганц нэгхэн хуудас урлаа гээд ном нимгэрэхгүй, гол нь эргээд түүнийг уншихдаа чи харамсахгүй байх нь чухал...

Playtime 2009
За Плэйтаймын цөөхөн хэдэн зураг оруулъя доо. Өнгөрсөн хагас бүтэн сайнаар үзсэн, ёстой сайхан болсон шүү энэ жилийн Плэйтайм. Цаг агаар этэр бол жинхэнэ ивээсэн дээ, зохион байгуулалт сайтайгаас гадна оролцож буй хамтлагуудын чанар сайн санагдсан (бүх хамтлагийг үзээгүй, амжаагүй). Үзсэнүүдээс хамгийн тас байсан нь мэдээж Нисванис, үнэхээр оргил нь байсан.  За Плэйтаймын цөөхөн хэдэн зураг оруулъя доо. :)   1. Цаг агаар этэр бол ивээсэн дөө   2.Хамгаалалтын албаныхан арай л дэндyy хатуу, бидэнтэй их муухай харьцаж байсан   3.Тайз засалт дaвгүй байсан шүү   4.Designer Mungulde, she's beautiful.
"Playtime 2009" цааш унших »
Намайг хаяач!
яадын, би бол огт утгагүй амьтан! бүгд уйлж байхад дусал нулимс унагаддаггүй ч золбин гөлөг өрөвдөөд усан нүдлэдэг... трансформэрст дуртай, араажав толгойт улиг болтол нь сонсдог... өндөр өсгийт, богино даашинзаас айдаг, гоёж гоодох дургүй ... ууж наргих дуртай, сэгсийгээд өөрөөрөө л байх дуртай... хоол хийж чаддаггүй, хийхийг ч хүсдэггүй ... хэзээ нэгэн цагт чамтай гэрлэхийг мөрөөддөггүй, хүүхдийг чинь төрүүлж өгнө гэж худлаа амладаггүй... царай муутайгаа мэдкүү аашнаас өөр юмгүй... тийм сонин "эмэгтэй".
"Намайг хаяач!" цааш унших »
.......

Бүсгүйн сүрчиг анхилуун, өөрөө тэр өвтэгш гоо...
Нүдээ анив, аниргүйд хамтдаа хөвөх нь энэ
Зөөлөн үс нь асгарна, илбэх уруул нь дэндүү амттай юмаа...

Би даанч дээ, одоо хангалттай!

Бут авдаг Тувачууд
За энэ Тувагийн рок хөгжмийн нэрийн хуудас болсон Yat-Kha гэж хамтлаг байна, нам авчийнаа ёоо. Этник рок хөгжим хийдэг гарууд юм байна, манайхаар бол Алтан Ураг хамтлагтай төстэй гэдиймуу хаашаа юм лол. Хөөмий болон ардын хөгжмийг роктой хослуулаад салам авчийна. Хөгжим нь гайхалтай санагдав, Сэпултурагийн Orgasmatron этэрийг бол аймаар коовэрлэсэн байшдээ, дуртай болоод наассс... кэкэкэ.

Викидсан чинь гарууд аль эрт 1991 онд байгуулагдсын байна, олон ч цомог гаргасан байна. Би л гэж хорвоогоос тасарцан гар өнөөдөр мэдээд наалаа ш д.  За тэгээд энд 2 их таалагдсан дууг нь оруулчий, нэг залуу нь яджаахад ямар царайлгийн лол. царайлаг нь энэ шүүү гэгэгэ :P :P ;)
"Бут авдаг Тувачууд" цааш унших »
Тэр...


Гийдэггүй амьдралд гэнэт ирсэн шигээ одов
Гэрэвшүү нулимс, гэмших сэтгэл л үлдэж...

(Нийт: 175)
Powered by BBlog