Би садист бас мазохист...
Вааа хахаха би ямар аймшигтай хүн юм бээ. Би болбоос сексийн гаж донтон бөгөөд хүчингийн хэрэг үйлдэх өндөр магадлалтай юм байна, надаас болгоомжилно уу мөн онцын шаардлагагүй бол надтай уулзаж тааралдахаас аль болох зайлсхийнэ үү лол  Хар. Хар өнгө хүнийг “хар” сексэд уриалан дууддаг. Хар өнгөнд дуртай хүмүүс сексэд муу, тиймээс өөртэйгөө адил хүмүүсийг хайж байдаг. Бүх л юмандаа хар өнгийг эрхэмлэдэг хүмүүст садист болон мазохист чанар давамгай байдаг тул сексдээ ч ямар нэг хүчирхийлэл, аймшигт зүйлийг түлхүү сонирхдог. Хар өнгөнийхөн дүнсгэр, баргар, баяр хөөрөөс хол хүмүүс.
"Би садист бас мазохист..." цааш унших »
Тэр минь тоосго болчиж…

 

Харанга сонсчийна, Лхагваа хачин сайхан хоолойгоороо хамаг сэтгэл хөдөлтөл дуулжийна. Хөөрхий эр… Түр байгаа газартаа “Тоосгонууд” хамтлагийг байгуулаад дуулж байгааг нь зурагтаар хараад тэсэлгүй уйлсан, тэр минь тоосго болчиж…

Би ...

Би бол нэг ширхэг навч,..

Ганцаараа зугаалнаа

Өчдөр нэг тийшээ шийдэгдсэн, одоо хамаа алга аа тэр надад. Энэ дууг л сонсч байна өдөржингөө, энэ дуу л хань болжийна надад, гоё үгтэй гоё дуу шүү энд тэндээс л аяыг нь хусчаагүй л бол лол.
Энэ клипийг, клип ч гэж дээ Дэлхий.ком-ыхон хийж байсын 2007 оны хавар байх аа. Free Hugs –г Монголд анх удаа хийцгээхдээ энэ дууг ашиглан дүрсээ оруулж байсан гэх юм уу даа, хөөрхөн л клип болчихсон хэхэ. Манай мама бас энэ клипэнд гардышдээ, Ганзотой тэврэлдээд хэхэ. Тэр үед маний блог дэлхий.нэт дээр тэгээд маниус бөөнөөрөө дэлхий форумд пооруумдацгаадаг байлаа ш дээ сайхан байж дээ, монс хэдэн сар ажиллаагүйм тэгээл тэр.
Зо зо олон юм ярихгүйгээр сайхан дуугаа сонсъё, “тэндээс чамайг зүүдлэхгүй л байж чадахгүй нь…” хэхэ зүгээр дээ “сарыг харж өвдгөө тэвэрч санаа алдаад сайндаа л хэдэн шөнө нойргүй хонох байлгүй…” гэдэг билүү Ц.Хулангийн нэг шүлгэн дээр, тэрэн шиг “2-3 өдөр жаал санана биз, тэгээл мартчина доо түүнийг”… Огторгуй “Зүүд”
"Ганцаараа зугаалнаа" цааш унших »
Нэг ч гэсэн хүслээ биелүүллээ

Тэглээ ш дээ би нээрээ, хүсээд байсан шивээсээ хийлгэцөөн кэкэ. Хар багадаа хийлгэсэн нэг инээдтэй шивээсээ даруулаад нэлээн томхон шивээс хийлгэчлээ, удаан хүссэн ш дээ. Тэгжаад хэд хоногоос очиж ахиж 1-2г нэмж хийлгэнээ. Хаа очиж мангар мэргэжлийн гараар шивүүллээ ш дээ, лаг байкэр байдын тэр шивээс хийдэг байсым байлээ ш дээ. Өмнө нь манийг оюутан байхад Хүнсний 20-н тэнд яваад байдаг байсан залуу мөн байлээ, харж жаао баяслаа ш дээ лол. Арай л бундан болцонгүй гэж худлаа яриад юүхэв тэхдээ гого залуугаар шивээс хийлгээд уоам л кайфтай байлаа. Уран сэтгэмж этэр бол тасарцан гар байлээ, хөөрхөн хээ хийцийшдээ дор нь. Санал болгосон Оллидоо баярлалаа гэж. Өөш Олли чиний юу санасан хүсэл чинь биелээд байна уу үгүй юу, маньдаа нэг юм гүсээд өгөөч гэсэн кэкэкэкэ. За тэгээл нэг мундаг шивээстэй хүүхэн л яваадына ш дээ хагас сайнаас хойш гэгэгэ, бушуухан тав нь унаад дуусаасай гэж. Мамад харуулсан чинь “хөөрхөн шивээс байна” гэсийшдээ, манай ээж шиг охиноо шивээс хийлгэхийг нь зөвшөөрдөг эрх чөлөөт сэтгэлгээтэй ээж хаана байнаа, мамадаа хайртай. Мама ер нь мангар залуумсаг сэтгэлгээтэй ш дээ, “хөгширчөөл янз бүр болж түмний шившиг болов” гэдийн. Үнэн ш дээ, би лав 30 хүрэхээсээ өмнө сайхан гулялнаа лол гсн гэгэгэ чухам далимдуулваа.
"Нэг ч гэсэн хүслээ биелүүллээ" цааш унших »
Happy Halloween alllll! ;)

Энэ хөөрхөн баярын мэнд лол ;) :) :P

 

Ахиад л… тэхдээ шал тоохгүй ээ!

Байхгүй ээ, ахиад л ганцаараа үлдэж байх шиг байна. Бэбигийн хайхрамжгүй байдлыг нь тэвчихгүй нь, хангалттай гэж боджийна. Өөрчлөх гэж зөндөө л хичээлээ 3-4 сар, болохгүй нь хэхэ үнэндээ ахиад ийм байдалтайгаар хамт байх хүсэл алга. Өөрийгөө өрөвджийнө, би ч бас хүн шүү дээ. Энэ удаад сэтгэл ер өвдөхгүй байгаа нь гайалтай, зүгээр л ийм юм байнга болдог л юм шиг байх юм. Түүнтэй уулзахгүй хэд ч хоночив доо бүү мэд, хаа нэг мэссэж бичиж, би залгаж, житокоор хэг ёг хийж чатласан болоод л. Ингээл гүйцээ гэж үү, надад хамаагүй ээ, би “би” хэвээрээ л үлдэнэ. Шал тоохгүй ш дээ, Халхын залуус хаданд авирцан биш лол.
"Ахиад л… тэхдээ шал тоохгүй ээ!" цааш унших »
Гого шивээс хийлгэнээ, яады

Би шивээсэнд учиргүй дуртай ш дээ (хөмсөг этэр шивүүлэх биш шүү, ээж надад хөмсөг харамгүй заяасан лол), аль мангар пацаан байхдаа гар дээрээ нэг инээдтэй шивээс хийлгэж байлаа тэр нь одоо ч байгаа, хааяа санаж дурсахад марзан байдын.

Тэрнээс хойш удаа дараалан шивээс энд тэндээ хийлгэхийг хүссэн ч хийлгэж болохгүй байгаал байсым зарим нэг дарамт шахалтаас болоод лол. Энэ жил яаж ч байсан 2 шивээс хийлгэнээ.

Харин хаанаа хийлгэхүү гээл бодоодына... Саяхан бэби маань "хайрт минь 2улаа ихэр шивээс хийлгэх үү" гэжийсэн, ихэр михэр нь ч юу юм бэ тэхдээ шивээс хийлгэнэ. Харин хаанаа дээр бол? Мөр, гарын шуу, бэлхүүс, дал гэсэн газрууд нэр дэвшээдийнэ дээр нь мөн шилэн хүзүү гэж газар сайн дураараа зүтгээдийнэ... яая доо байз, хаана дээр бол?

Эндхийн амьдрал зүүд юм ла ла ла

“Эндхийн амьдрал зүүд юм...” ваа зайлуул, энэ бороог дээ зүгээр байж байхад л хамаг сэтгэл уймруулаад хаячих юм. Ойрдоо жилийн тайлан гэж л толгой гашилж байх шив дээ, аргагүй л дээ бүтэн жил хийснээ тайлагнана гэдэг чинь том ажил. Намрын бороо та над юу шивнэнэ вэ на на на лол ёооо ёстой толгойдоо орсон дууг солгой буруу хоолойгоор хоолой мэдэн бахирав ш дээ өрөөндөө ганцаараа лол... Гадаа бороо ороол, борооны чимээ надад сонсогдоол, “би яагаад хийчвээ...” гээд Ниснис дуулаал, би 2008 оныхоо ажлын тайланг ийм л таатай нөхцөл дунд бичиж сууна даа. Ажлын маань үзүүлэлт өссөн байна, юутай таатай, “би дуртай юм байна, хийх ёстой юм байна... ла ла ла үүнийг хийснээрээ сайхан болдог юм на на на” зо зо, ажлаасаа жаал хөндийрч толгойгоо гэсэг болоогдож амраая лол. Энэ кэл ам гэж күнийх шиг байхаа байжээ нээрээ, болж өгүүл л ярьдгаараа бичээд байх болтойм. Өө яады яады, ямар соён гэгээрүүлэгч, ардын уран зохиолч биш өөрийнхөөрөө л өөрийнхөө амьдралыг сараачиж яваа нэг муу болоогчин байна. Уг нь Монгол кэлний гичээлд учиргүй онц сураал, цагтаа сэтгүүлч болно этэр гэж гэж сэтгэж л явсан толгой.
"Эндхийн амьдрал зүүд юм ла ла ла" цааш унших »
Punchdrunk...
Хамгийн дуртай дуугаа сонсоод суужийна, хар аяндаа нулимс нүд бүрхээд байх юм... хэн ч намайг гомдоогоогүй (чадку л дээ) байхад л зүгээр л сууж байгаал нулимсаа гоожуулчих болтойм. Sorry I can not go... гээл дуулаадына энэ Араажав Толгой, энэ дуу нээрээ яахаараа ингээд хамаг өвчин хөдөлгөөд байдым бол, Punchdrunk Lovesick Singalong... Өчдөр бэбитэй Их Тэнгэрийн тэнд очиж жаал сар харсан, бараг 15ны сар шахуу тэнэг том
"Punchdrunk..." цааш унших »
Мама Миа


Өчдөр бэбитэйгээ Мама Миа үзсэн, мангар хөөрхөн наасан. Мюзикл-д дургүй ш даа би уг нь, тэгсэн лаг баясаад хамаг дууг нь дагаж дуулж муулж дуусдаг гэжийшдээ. Мэрил Стрийп бол үнэн тасарцан дуулдаг, ер нь тэр жүжигчид бүгдээрээ гоё дуулдаг. Миний хайртай Колин Фирт даанч гэй болоод дуусдаг нь жаахан тийм лол. Аббагийн дуунууд нээрээ их гоё юмаа, би ч таарахаараа сонсдог л доо тэхдээ тийм олон дууг нь аймаар сайн мэддэгээ мэдээгүй ш дээ лол.

Хүнүүс Тэнгист хурдхан очиж үзээрэй, удахгүй гарахаа больж магад шүү. Үнэхээр хүний сэтгэлийг баясгаж чадахаар хөөрхөн кино байлээ хэхэхэ :)

Хмммм, ийм хүн гэж бас байдаг аа

Олли чи нээрээ араачдаа, дэндүү гэхэд дэндүүмаа нээрээ

Юу ч гэхэв дээ, чи өөрөө мэджаа ш дээ тэ.
Хэлсэн үгээ сайтар бодлоо, чи ахиад нэг тэгээд хэлчих түхүү гээд хэлээтхээч тэрэндээ???

(Нийт: 175)
Powered by BBlog