... ... ...
Өглөө сэрээд түүнийг нас барсныг мэдсэн, хөөрхий тэр... Тэр үхчихсэн, одоо байхгүй гэхдээ миний зүрхэнд тэр үхсэн. Миний нулимсанд живсэн үү чи, нэг л мэдэхэд хальчихаж эндээс. Миний хөлдсөн, жижигхэн зүрх хаагдсан. Бүх зүйл дууссан, би ер бусын гунигтай хэрнээ аз жаргалтай байна. Ихэвчлэн л ийм байдаг, дассан...
"... ... ..." цааш унших »
Казак залуугийн тухай дурсамж хийгээд Улытау
Хаврын синдром хөдлөөдаамуу яадаан бүү мэд ээ, нэг Казак дуу сонсоод дурлаад амьтан болжэйна ш дээ ккк. Энэ дууг монсын нэг нөхөр өгөөд, мань тэрийг нь сонсоод Эржан гэгч энэ домборчин залууд хайр шаасан лол. Хайр майр яах вэ, аль эртний дурсамж сэдрээчиж байгаа байхгүй юу, тээр жил нэг сайхан Казах залуутай күйээ мөн сайхан байж билээ, даанч салаа замын эрхээр салсан, өөр арга байгаагүйм. 2ул 2улаа гэнэн тэнэг байж дээ. Хэрвээ чи энийг умшиж байгаа бол би чааг мартаагүй шүү хэхэ.
"Казак залуугийн тухай дурсамж хийгээд Улытау" цааш унших »
Жинхэнэ уран тэшилт...
"Залуугийн л их тэнкээтэй хүн байсын" гэдэг шиг би багын л уран гулгалтанд учиргүй дуртай хүүхэд байлаа гэж... Сая сар шинэ гэж гэртээ амрах зуур Ванкуверийн олимпийн уран гулгалтын төрлийн тэмцээн явагдаад, 1 өдөржин амьсгаа дээгүүр суулаа хэхэ. Урд хөршийхөн майр давамгайлж алт (өмнөх 2 өвлийн олимпийн хүрэл медальтнууд, 36тай гэсэн шүү нас нь), мөнгөн медалийг авсан, миний мөнхийн дэмждэг Оросууд медальгүй 4т ороод хоцорсон. Тэгээд бодохнээ, хэдэн (7-8?) ч олимпийн уран гулгалтын энэ төрөлд Оросууд алтыг нь авсан юм байна, хамгийн сүүлийнх нь Тотмянина/Маринин. Хятадууд болон бусад тамирчдын гулгалт, үзүүлбэрүүд нь сайхан л байсан байх, гэхдээ сэтгэл хөдлөөгүй хэхэ. Энэ яагаад вэ хэмээвээс... Манийг багад Зөвлөлтийн Катя Гордеева, Сергей Гринков гэдэг уран гулгалтын хос дэлхийг алмайруулдаг байлаа. Миний л мэдэх хамгийн төгс уран гулгагчид, бас хамгийн гайхамшигтай хос байсан. Катя 10тай, Сергей 14тэй байхаас хамтран гургаж эхэлсэн бөгөөд ажил хэргийн/спортын хамтрагчид маань сүүлдээ дурлалт хосууд болж улмаар Катя 20той, Сергей 24тэйд гэрлэцгээсэн. Тэдний дундаас Дарья охин мэндэлсэн. Тэд хамтдаа дэлхийн 4-5 удаагийн, Европын 6-7 удаагийн мөн Олимпийн 2 удаагийн аварга болж байсан домогт тамирчид. Харамсалтай нь Сергей 28тайдаа бэлтгэлийн үеэр мөсөн дээрээ нас барсан, ёстой итгэмээргүй... Тэдэнд ахиад 1 олимпийн түрүү авчих нас байсан даа уг нь, удамшлын шинжтэй, нуугдмал гэнэтийн (ямар тэнэг Монгол хэл вэ тэ :P ) зүрхний шигдээс байсан гэсэн.
"Жинхэнэ уран тэшилт..." цааш унших »
Сонголт...

Юу ч хүсэхгүй, юу ч бодохгүй ганцаараа алхнаа... на на на ийм болох юмсан, юмсан ч гэж би уг нь нэг тиймэрхүү (хөлдүү гэмээр ч юмуу) гэхдээ надаас хараат байдаг хүмүүсийнхээ төлөө би юмсыг хүсээд, бодоод тэднийг олох гэж зүтгээд явж байна. "Амьдрал нээрээ надад арай л хатуу хандах юм даа чааваас" гэж заримдаа бодож хямарнаа этэр.

Тэхдээ л зарим гаруудыг бодвол би ч тааваараа, өөрийнхөөрөө, тэнэгтүүл тэнэгтээд сайхан л явж байна. Тэр гарс хөөрхийс хүний эрхэнд, хүний түрийвчинд багтаж амьдарцгаадаг... хэцүү л байдаг байх даа, бачуураад кккк.

Сонголт... өөрөөсөө урвах, өөртөө үнэнч байх явдал. Аль нь вэ?

Галзуу ажлын өдрүүд

Ойрдоо улаан галзуу ажил төрөл ихтэй, хагас солиорлын байдалтай байж л байна. Банжиг этэр гэхээс залхуу хүрээд нүүрний номоор л хэд хоног байх шив...


Зөндөө л юм болчиж энэ хооронд, 1 сарын 20нд миний үхэл тийш хурд нэмсэн өдөр болж, аймаар ууж маргааш нь жаал бүрзийсэн. Оллигийн өгсөн бэлэг хамгийн гоё нь, мэдээж бусад нь гоё л байсан л даа. Ажлыхныг нэлээн сандаргаж жаал инээсэн, хурд нэмсэн өдөр нэг иймэрхүү.

Шөнийн гал тэрэг хамтлагийн хамгийн сүүлчийн тоглолтыг үзэж, асар их таашаал авсан. Сайхан байсан шүү, дандаа мэддэг, зүрхэнд нэвтэрчихсэн дуунууд, ёстой гоё.


За за өөр юу юу ч боллоо доо, мартан пад.

Би Саллигийн оронд байсан бол яг л тэгэх байсаан ...

Соёлыг гайхна гээч л боллоо ш дээ Аватар үзэх гэж хаха, үнэхээр мундаг кану юмаа. Өргөө бас болоо ш дээ, ядуу халтар Монголд тэр бүтээлийг гаргадаг нь, Өргөөд гилаалаа. Хүнүүсээ тэр киног үзээрэй, 2 цаг 30 минут мэлэрч гайхаж, баясаж, гачин болсоор байтар өнгөрчийлээ.

Ямар ч үзэсгэлэнтэй юм тэр Пандорагийн хүнүүс, ямар ч новшийн, булай, өчүүхэн юм дэлхийн хүнүүс... Яагаад ч юм, Америк тивийг анх нээхэд уугуул Америкчууд яг л тийм байсан байх даа...

Наби хүмүүс болон Пандора гариг мандтуйгай лол. Үзсэнгүүд нь маньтайгаа санал сэтгэгдлээ хуваалцаач... Хүнүүс Пандорагаас ачигдахад нь баярлаад уйллаа ш дээ би хаха, тануусын сэтгэлийг юу нь хөдөлгөв?

 

 

Миний шөнө...

Миний шөнүүд гунигтай, амттай, элдэвтэй. Аз жаргалтай байж болох цорын ганц үе бол шөнө... 

Саргүйд ч байнга л тэргэл сартай миний шөнө...

Салхигүйд ч үүрдийн хүйтэн салхитай миний шөнө...
 
Үзэн ядалтаар урсаж, баяр цэнгэлээр дүүрсэн миний шөнө...

Дур булаам янаг цэвдэгхэн залуугийн дүрээр ирэгч миний шөнө...

Өвдгийг минь хучин хамтдаа гуних найз миний шөнө

Гэзгийг минь сүлжин эрхлүүлэн тайтгаруулагч миний шөнө

Хундага дарсны амтыг улам исгэгч миний шөнө...

Урсах нулимсыг минь үл хатаагч, хүслийг минь ирлэгч миний л шөнө...

Миний шөнүүд амттай, гунигтай, элдэвтэй... Би түүнд дурласан!
"Миний шөнө..." цааш унших »
Алдагдсан эхнэр...
Ёоо хахаха элэг минь ээ, залуус минь бал сараараа Найроби л орж болдоггүйм шүү! Oрчуулахдаа утга дутуу гаргасан байж магад тул уушлаарай нааг. -------------------------------------------------------------------------------------------------- Сайн санаат хүмүүс ээ,
Ор сураггүй алга болсон хайрт эхнэр Жэйнийгээ олоход туслаач хэмээн энэхүү имэйлийг би бичиж байна. Хэдэн сарын өмнө бид өөрсдийн гайхамшигт бал сарыг Австралид өнгөрөөсөн бөгөөд буцах замдаа Найробид нислэгээ солих хэрэгтэй болсон юм. Бидэнд хангалттай хугацаа байсан тул явж хоттой танилцахаар шийдсэн, харин яагаад ч юм 2 биеэсээ төөрчихсөн. Би түүнийгээ зөндөө хайгаад, олоогүй тул орон нутгийн цагдаагийн газар хандаж туслалцаа эрсэн билээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл хайрт эхнэр Жэйн маань олдоогүй байна.
"Алдагдсан эхнэр..." цааш унших »
Тас өвөл болжээна...
Өшдөр, өнөөдөр хоёр ямар сайхан байна аа, цас ороод л. Яг манийг бага байхад ордог байсан шиг сэвсийсэн цагаан цас, тэгээл цас нь шууд хайлчихгүй лаг гоё тогтоод л байхын. Энэ өвөл ч харин өвөл шиг өвөл байна даа, сайхан байна аа, жавар тачигнаал... багадаа хацраа майр их хөлдөөдөг байсын шал тэнэг хэхэ.
Коток шиг зам дээр яааяа даа гээд бээцэгнэж байхад явган хүмүүс дугуйн дор орчих гээд муу Жижгээ (миний муухай машин) бид 2ыг нэлээн сандаргаж байгааг эс тооцуул өвөл мань 2 ч болоод л байна лол.
Ажилдаа орцоон, матар гэж! Тэгсэн эхний 2 өдөр жаал нойрмоглоод хэхэ, өглөө босох гэж этэр бол өөрийгөө үсджийнэ ш дээ. Харин өнөөдрөөс арай гайгүй. Ханиад хүркээд байхын, яджаахад хоолой хорсоод этэр, яацын байгаан. Ах босс эгч босстой учран уулзангаа амрахаар Итали явсан, хэхэ инээд хүрээстэй лол.
"Тас өвөл болжээна..." цааш унших »
амрав... амраагүй ч юмуу ...

Гиюүрэл... сүүлдээ бүр юм ч бодохоо байжийна, амар ч юмуу. Гөлийгөөл этэр хаха, хаашаа ч юм. Даваа гаригт ажилдаа орно...

5-6 хоног төвхнөх гэж пижигнээд, бүгдийг эхнээс нь... хөшиг тогтоогч, гэрлийн бүрхүүл тогтоох etc and etc... endless... бурханы авралаар би хэзээ нэгэн цагт эзэгтэй болохгүй нь юутай таатай лол. Нэг л мэдсэн амралт дуусч байх юм, 2 зураг зурах шив... өөр нэг их гийсэн юм ч алга...

Aмралт үргэлж л богинохон санагдах юм даа, чааваас... үүрд амрахымсан хэхэ

Болзоо

Болзох юмсан үхэлтэй, өнөөдөр. Тэгвэл заавал цагтаа очих юм шүү...

Удаан хүлээсэн түүний үнсэлтэнд мансуурч, уртаар санаа алддагаа болих юм шүү...

Ойрхон хэрнээ дэндүү хол...

Уйлж л сууна даа бүсгүйн заяа минь… нэг их заяа зол муутайдаа ч юмуу, бүтэлгүй дурласанaac уйлсангүй ээ, хүсээд байгаа хэрнээ тэрийг хийж чадахгүйдээ гомдоол уйлжийна. Арилаад өгөхсөн, хэзээ ч энд байгаагүйм шиг… Ганцхан энийг л ямар их хүсч байна гээ!


Ээж минь дээ таныгаа л бодох юм, ачийг тань хариулчихаад л алга болно. Ахиад 3 жил энд тарчилна, хайртай ээжийгээ бодоод л. 


Харж, мэдэрч, сонсч байгаа бүхэн л дургүй хүргээд, ямар ч гэцүүм… Өмнө нь ямар ч амар байсын, аз жаргалтай гэдэгтээ итгээд л, өөр юу ч бодохгүй, бусдын адил л амьралд тэмүүлэн харайлгаж явсансан. 

Ойрхон хэрнээ дэндүү хол хүсэл минь , удахгүй ээ...

Жижигхэн тавилга... хахаха
Яаа хаха, за залуус минь ингэв дээ хахаха. Элэг хөшлөө.

Нэгэн бизнесмэн томилолтоор явж байхдаа сайхан бүсгүйтэй танилцаад, тэд нэг шөнийг 500 доллараар хамт өнгөрөөх болжээ. Өнөөх ажлаа дууссаны дараа бизнесмэн
"Жижигхэн тавилга... хахаха" цааш унших »
Хмммммм... :санаа алдах:
Унгарын Амиа Хорлолтын Дуу гэж орчуулах юмуу даа (миний Монгол хэл мод оо мод) - алдарт Gloomy Sunday-н хамгийн шилдэг хувилбар нь энэ гэж бодож байна, миний дуртай урсгалаар дуулсан болоод ч тэр үү оригиналаасаа хамаагүй сайхан мэдрэгдэж байна.

1933 онд зохиогдсон энэ дууг нэлээн олон оронд хорьсон нь ар араасаа цуварсан олон амиа хорлолтын гол шалтгаан нь гэж үзсэнээс болсон юм байх. Нээрээ зохиогч нь болон дуулсан олон хүмүүс нь яаж ийгээд амиа хорлочихдог гэж байгаа, нэг төрлийн urban legend ч байж болох... Аялгуундаа л байна уу даа гэж бодлоо энэ дууны нууцыг, үг нь дээр нь мэдээж нэмээд өгнө. Яагаад тийм олон хүн үүнийг сонсоод явчихав, магадгүй би явах ч юм билүү гэж найдаастай лол. Миний бодож, хүсч байгаа зүйл яг одоо энэ л байна даа гэж...  
"Хмммммм... :санаа алдах:" цааш унших »
(Нийт: 188)
Powered by BBlog